Чиний чадаагүйг бусад нь чадахгүй гэж бүү бод. Харин хүний чадсан бүхнийг чи чадах учиртай.

1 Компьютерийн сүлжээ гэж юу вэ? What is networking?

2011-04-14 13:24

Компьютерийн сүлжээний хөгжлийн түүх нь компьютер үүсэж хөгжиж эхэлсэн 1950-1960-д оны үеэс эхэлнэ. 1950-аад онд цоолсон картнуудыг ашиглан боловсруулдаг “эртний” компьютерүүд ашиглагдаж эхэлсэн. Гэхдээ энэ үед дэлхий дээрх нийт компьютерүүд хэдхэн арваар тоологдохоор тун цөөхөн байжээ.. Иймд эдгээрийг хооронд нь холбох гайхамшигт санаа хэний ч толгойд ордоггүй байсан биз. 1960-аад онд компьютерүүдийг mainframe гэж нэрлэгдэх гол толгой компьютерт холбож сүлжээ үүсгэх технологи гарч ирсэн. 1970-аад онд компьютерийн оврын хэмжээ эрс жижгэрч, мөн томхон байгууллага, пүүс корпораци, их дээд сургуулиуд өөрсдийн mainframe компьютер дээрээ мэдээллийн сан (database) үүсгэж, уг сүлжээнд байгаа бусад компьютерүүд нь энэ мэдээллийн санд холбогдож мэдээлэл авч болдог шинэ технологи дэлгэрсэн. Тэгвэл 1980-аад онд микрокомпьютер буюу хувь хүн, жижиг бизнесийн хэрэглээний компьютерүүд гарч ирж, эхэндээ сүлжээнд холболгүй ашигладаг байснаа удалгүй хооронд нь юм уу майнфрэймд холбож сүлжээ үүсгэж эхэлсэн байна. Микрокомпьютерүүд дэлхий даяар хурдацтай тархсан тул, 1990-ээд онд эдгээрийг түшиглэсэн client-server бүтэцтэй сүлжээ ихэд дэлгэрсэн байна. Тэгвэл өнөөг хүртэл компьютерийн сүлжээ асар хурдацтай хөгжиж мэдээлэл технологийн дэлхийг бүрхсэн асар том торон сүлжээг үүсгэж чадсан түүхтэй. Мэдээлэл харилцаа холбооны хөгжлийн гол тулгуур нь компьютер бөгөөд даяаршилсан мэдээллийн хөдөлгөгч хүч нь компьютерийн сүлжээ юм. Компьютерийн сүлжээний хөгжлийн нэг жишээ бол мэдээж интернет юм. Компьютерийн сүлжээ нь өнөөгийн нийгмийн чухал хэрэгцээний нэг, нийгмийн хөгжлийг тодорхойлогч компьютертэй салшгүй холбоотой. Мөн даяаршилсан нийгмийн гол мөн чанар, дэлхий нийтийн улс гүрэн, хүн төрөлхтний хоорондын харилцаа холбоо, мэдээллийн процессын автоматжуулалтын хамгийн гол гүүр нь компьютерийн сүлжээ юм. Компьютерийн сүлжээ гэдэг нь хэд хэдэн компьютер хоорондоо холбогдон мэдээлэл болон эх сурвалжууд, нэмэлт төхөөөрөмжүүдийг хамтран ашиглах боломжоор хангагдахыг хэлнэ. Сүлжээний хэрэглэгчид нь файл, принтер, бусад зүйлээ хамтарч хэрэглэж болохоос гадна цахилгаан мэдээ илгээж, өөр компьютераас програмаа ажиллуулж болно. Компьютерийн сүлжээ нь олон тооны төхөөрөмжийг тусгай протокол, техник хэрэгслийн тусламжтайгаар хооронд нь холбон нэг төхөөрөмжөөс нөгөө рүү өгөгдөл дамжуулах, хүлээн авах, нэгдсэн нэг мэдээллийн бааз руу хандах боломжийг хэрэглэгчид олгодог. Компьютерүүдийг сүлжээнд холбохын тулд тэдгээрийн холболтын техник хангамжийн болон програм хангамжийн орчинг бүрдүүлж өгөх шаардлагатай. Энд физик холболт хийх болон тэдгээрийг програм хангамжаар холбох олон боломжууд бий. Компьютерийн хамгийн том сүлжээ нь Интернет юм. Интернетийн сүлжээнд дэлхийн сая сая компьютер холбогдон ямар ч үед хүссэн мэдээллээ авах боломжтой байдаг бол тодорхой нэг хүрээнд нэг байгууллага өөрийн дотоод сүлжээтэй байгаад байгууллага дотроо мэдээллээ солилцдог байх жишээтэй. Сүлжээний өөр нэг жишээ бол нисэх онгоцны буудал, мөн супермаркетууд дахь төлбөрөө хийдэг касс, дэлгүүрийн дотоод сүлжээнд холбогдсоноор барааны үнийн мэдээллийн бааз руу хандан аль бараа ямар үнэтэйг харах боломжтой байдаг. Компьютерийн сүлжээний үүслийг нэг компьютерээс нөгөө компьютерт шилжин ажиллуулдаг дискийн үйл ажиллагаанаас анх сэдсэн түүхтэй. Ийм дискийг sneakernet гэж нэрлэдэг байна. Харин сүлжээнд холбогдоогүй, дангаараа ажилладаг компьютерийг Standalone computer гэнэ. Сүлжээний үнэт зүйлсэд дараах боломжуудыг тооцдог.

1. Мэдээллийг хамтран хуваалцахыг зөвшөөрсөн бүлэг (group) үүсгэж болдог. Энд мэдээллийг хамтран хуваалцахдаа мэдээллээ тусгай аргаар оруулж өгдөг. Олон хэрэглэгчтэй сүлжээнд тусгай нууц үгээр хандах эрхтэй болгож болно.

2. Мэдээллийг хамтран хуваалцах (sharing) нь мессеж, баримт бичиг болон файлуудыг хэрэглэгчдийн хооронд дамжуулж чаддаг.

3. Төхөөрөмжүүдийг хамтран ашиглах (device sharing) нь бүлгийн хэрэглэгчдэд хэвлэгч (printer), факсын машин (fax machine), дүрс оруулагч (scanner) болон бусад олон нэмэлт төхөөрөмжүүдийг сүлжээнд холбогдсон аль ч компьютерээс ашиглах боломж олгодог. Компьютерүүдийг сүлжээнд холбохдоо кабель утасны аль нэг төрлийг ашиглан холбодог. Сүлжээ нь сүлжээний програм хангамж, сүлжээний техник хангамж, ажиллуулах програм гэсэн 3 хэсгээс тогтоно.

Сүлжээний техник хангамжийн орчин. Сүлжээний техник хангамж нь компьютерүүд хоорондоо холбогдоход зориулсан физик компонентууд юм. Сүлжээний адаптер, сүлжээний кабель, hub, repeater, switch, router, brouter, модем, repeater, bridge, wireless гэх мэт физик төхөөрөмжүүдээс гадна кабель утсанд холбодог толгой буюу connector, transceiver, vampire tape, сүлжээний бахь, сүлжээний хэвийн ажиллагааг шалгадаг тестер гэх зэргийг мөн авч үзнэ. Зарим төхөөрөмжүүдийг сүлжээний үйлдлийн системд таниулж өгөх шаардлагатай байдаг.

Сүлжээний програм хангамжийн орчин гэдэгт сүлжээний компьюте- рүүдийг бусад компьютерүүдтэй нь холбох интерфейс болж байдаг сүлжээний үйлдлийн систем, сүлжээний протокол зэргийг ойлгоно.

Ажиллуулах програм нь сүлжээний хэрэглэгчийн интерфэйс, мэдээлэл, файл, график, видео, принтер ба дискийн хэрэглэлтийн зөвшөөрөл тогтоох програмаас тогтоно. Үүний нэг жишээ нь client-server юм.

Компьютерийн сүлжээ нь дараах давуу талуудтай.

1. Мэдээлэл солилцоо нь хүмүүст янз бүрийн ашигтай мэдээллийг хоорондоо солилцох боломж олгодог (Чатлах, электрон хурал хийх, тоглох)

2. Ямар нэг баримт бичиг болон бусад файлуудыг дамжуулах, татаж авах боломж

3. Мэдээллийг шуурхай хүлээн авах боломжтой.

4. Элекрон шуудан буюу е- мэйл нь хувь хүмүүсийн хооронд мэдээллийг маш амархан дамжуулдаг бөгөөд үр бүтээлтэй

5. Электрон худалдаа хийх боломж

6. Бараа, бүтээгдэхүүн, үйл ажиллагааны сурталчилгаа хийх боломж

7. Мэдээллийн сан

8. Интернет холболтын эрхийг хувааж эзэмших

Компьютерийн сүлжээ нь шаардлагатай програм хангамжаас гадна, дараах гурван үндсэн хэсгээс бүрдэнэ. Үүнд: server (хэрэгцээтэй мэдээллийг хадгалж буй компьютер), client (хэрэглэгч буюу сервер дээрх мэдээлэлд хандаж буй компьютер), circuit (хэлхээ, мэдээлэл дамжуулах шугам). Энд сервер клиент хоёрынхоо алинд нь их мэдээлэл хадгалуулах, сүлжээний үйл ажиллагаанд аль нь их үүрэгтэй байх вэ гэдгийг сүлжээний архитектур (бүтэц) тодорхойлж өгнө. Гурван үндсэн архитектур байдаг.

Host-based буюу төвлөрсөн майнфрэйм бүхий сүлжээнд толгой компьютер нь ганцаараа хамаг ажлыг хийдэг.

Client-based сүлжээнд клиент буюу хэрэглэгчийн компьютер нь голлох үүрэгтэй байдаг.

Client-server сүлжээнд клиент, сервер аль аль нь ажлаа хувааж хийнэ. Дээр дурьдсан ёсоор өнөөдрийн байдлаар Client-server бүтэцтэй сүлжээ нь илүү их өргөнөөр хэрэглэгдэж байна. Харин ерөөсөө сервергүй, дан клиент компъютеруудыг хооронд нь холбож үүсгэсэн сүлжээг peer-to-peer сүлжээ гэж нэрлэдэг. Жижиг бизнес, гэр ахуйн хэмжээнд хэрэглэгдэж буй ихэнх сүлжээ peer-to-peer бүтэцтэй байна.

Сүлжээний клиент сервер Client server

Сүлжээнд холбогдсон компьютерүүд мэдээлэл дамжуулах явцад нэг нь мэдээллээ илгээж нөгөө нь түүнийг хүлээн авах үйл ажиллагаа явагддаг. Client/server нь сүлжээний гол ойлголтуудын нэг бөгөөд сүлжээний хувьд програмуудыг хооронд нь аль болох хурдан хугацаанд холбох, хуваарилах модулийг агуулдаг, тухайн сүлжээнд байгаа хоёр компьютерийн хоорондын харилцааг илэрхийлж байдаг. Сүлжээнд холбогдоод нөөцийг хамтран эзэмшиж байгаа компьютерийг үйлчлүүлэгч буюу client гэнэ. Хамтын эзэмшилд байгаа мэдээллийг агуулж буй буюу сүлжээн дэх мэдээллийн эх сурвалжийг хуваалцагч төв компьютерийг server буюу үйлчлэгч гэнэ. Өөрөөр хэлбэл клиент нь хүсэлт гарган хандахад сервер компьютерийн зүгээс хариу өгдөг процессийг зохицуулдаг байна. Энэ холбоог client server relationship гэж нэрлэдэг. Уг ойлголт нь зөвхөн нэг компьютерийн хувьд бус сүлжээний бүх компьютерүүдийн хувьд яригддаг. Жишээ нь: Банкныхаа дансанд байгаа үлдэгдлийг шалгахаар та өөрийнхөө компьютерээс банкны сервер програмд хүсэлт гаргалаа гэж бодъё. Таны дансыг шалгахын тулд клиентийн програм, серверийн програм болох банкин дахь мэдээллийн бааз байрлаж буй сервер компьютерт хүсэлтийг дамжуулдаг. Банкны мэдээллийн бааз байрлаж буй компьютер нь холбогдох мэдээллийг сервер програм руу дамжуулж энэ нь эргээд таны компьютерт дамжуулдаг байна. Ихэнх бизнесийн хэрэглээний програмууд ч Client/server -ийг ашиглан бичигддэг болсон байна. Ердийн Client/server-ийн хувьд daemon гэж нэрлэгдэх сервер нь клиентийн хүсэлтийг хүлээн авах буюу хариулж байдаг бол олон хэрэглэгчийн клиент програмын хувьд ашиглагддаг өөр сервер програмууд байдаг байна. Гэхдээ энэхүү сервер болоод клиент програмууд нь нэг том хэрэглээний програмд багтдаг байна. Интернетийн гол програм болох TCP/IP ч мөн адил юм. Интернетийн хувьд таны вэб броузер нь клиент програм болдог бөгөөд интернетээр дамжин өөр нэгэн компьютер руу хандахдаа вэб сервер HTTP -д хүсэлт гаргадаг. Энгийнээр хэлбэл таны компьютерт суусан TCP/IP нь интернетэд холбоотой байгаа компьютерийн FTP серверээс файл хүлээн авах хүсэлт гаргах боломжийг олгодог

Тэгш эрхтэй сүлжээ Peer-to-peer network

Сүлжээнд оролцож буй компьютерүүд үйлчлэгч болон үйлчлүүлэгчийн үүргийг давхар гүйцэтгэдэг, өөрөөр хэлбэл сүлжээний бүх компьютерүүд тэгш эрхтэй оролцдог зохион байгуулалт бүхий сүлжээг peer-ro-peer гэнэ. Энэ нь хүсэлтээ server-ийн шаардлагагүйгээр илгээхийг хэлнэ. Хэрэглэгч болгон сүлжээний администратор болдог ба өөрийн болон бусад хэрэглэгчдийн эх сурвалжид хандах хандалтыг хянадаг. Энд хэрэглэгчид өөрийн хамтран хуваалцах файлаа 3 хэлбэрийн хандалттайгаар сүлжээнд оруулдаг.

1. Нийтийн буюу Full. Энэ үед таны сүлжээнд байгаа мэдээллийн эх файлд шууд хандаж чадна.

2. Зөвхөн уншигдах буюу Read only. Таны сүлжээнд оруулсан мэдээллийн хуулбарыг ашиглаж чадна.

3. Хамгаалагдсан буюу protected. Та сүлжээнд мэдээллээ оруулахдаа тусгай нууц үг өгөх ба таны мэдээллийг ашиглах хэрэглэгч таны нууц үгийг мэдсэний үндсэн дээр хандаж чадна. Энд хэрэглэгч болгон оруулсан мэдээлэл бүртээ өөр өөр нууц үгийг оруулж болно.

Peer-to peer нь дараах давуу талуудтай.

1. Суурилуулах болон тохируулахад хялбар

2. Холбогдсон компьютерүүд нь серверээс хамаарахгүй

3. Хувь хэрэглэгчид өөрсдийн хамтран хуваалцаж буй эх сурвалжийг хянаж чадна.

4. Худалдан авах болон байгуулахад үнэтэй биш

5. Сүлжээний тусгай програм хангамж шаарддаггүй

6. Сүлжээнд ажиллах тусгай администратор шаардахгүй

Дараах сул талуудтай.

1. Сүлжээний хамгаалалт нь зөвхөн тухайн эх сурвалжид тухайн цаг хугацаанд хамаарна.

2. Хэрэглэгчид эх сурвалж болгонд өөр өөр олон нууц үг өгдөг.

3. Холбогдсон компьютер болгон өөрийн эх сурвалжаа хамгаалах шаардлагатай

  Сервер хандалтат сүлжээ Server based network

Хэрэглэгчийн компьютер нь дотоод сүлжээнд холбогдсон ширээний болон зөөврийн компьютер байж болно. Хэрэглэгчийн компьютерээс сүлжээний сервер компьютер лүү хандан мэдээллийн сантай ажиллах, хэрэглэгч хоорондоо файл дамжуулах, принтер лүү хэвлэх команд өгөх зэрэг олон үйлдлүүдийг гүйцэтгэдэг.

Сүлжээний сервер компьютер дээр тусгай зориулалтын серверийн програм суулгаснаар хэрэглэгчийн компьютерээс хандан, харилцан мэдээлэл солилцдог. Сервер нь имэйл, вэб, мэдээллийн сангийн, холболтын буюу access server зэрэг олон төрлийнх байдаг. Ердийн хэрэглэгчийн компьютерээс ялгаатай нь микропроцессорын хурд, санах ой, хатуу дискний хэмжээ зэргээрээ илүү байдаг.

Энэ сүлжээ нь сүлжээний клиент серверийн ажиллагаан дээр үндэслэдэг. Энд сервер компьютерээс клиент компьютерт мэдээлэл дамжуулдаг. Сервер компьютер дээр сүлжээний эх сурвалж төвлөрч, сүлжээний хамгаалалт, тохируулгыг эндээс хийдэг. Сервер компьютер нь бусад компьютертэй харьцуулахад микропроцессорын (CPU speed) хурд ихтэй, санах ой сайтай, их хэмжээний мэдээллийг багтаах багтаамж сайтай дискийн төхөөрөмжтэй байх ёстой. Серверийг тусгай шаардлагыг хангаж үйлдвэрлэдэг.

Ангилал : komputeriin suljee hicheel | Нийтэлсэн : mgl | Уншсан (2624) | Өмнөх бичлэг | Дараагийн бичлэг

Сэтгэгдэл

  1. шэээээээээээээээээээс :
    2014-09-22 11:34

    shees gej ymar shees hurgemer medeelel ve

  2. boojgoi :
    2014-09-22 11:29

    boov gej ymar ih um be

  3. TULGAA :
    2013-12-18 15:46

    YOSTOI YANZTAI COMIIN TEHNIG HANGANG TALAAR TUSLAJ CHADHUU

  4. boov :
    2013-02-19 13:54

    ymar air ih yum bee ?

  5. tuvshin :
    2011-05-19 15:33

    ymar tov ch bus aguulga ve gxdee taalagdaj bna a dun tavilaaa

Сэтгэгдэлийн тоо : 5

Сэтгэгдэл бичих

Таны нэр :
Таны э-мэйл хаяг : Ил харагдахгүй.
Сэтгэгдэл